| | USD/MNT 0₮

Эрдэнэ майнинг-Үйлс компанийн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд хоёр хүн машинтайгаа осолджээ

Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр  иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсан байна.

Машинд гурван хүн явсан ч нэг нь машинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлджээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, алба хаагчид тогтоол усны гурван  метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иргэн С-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Машинд гурван хүн явсан ч нэг нь машинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.