| | USD/MNT 0₮

Хахуулийн хэрэгт холбогдсон АТҮТ-ийн албан тушаалтнууд зөвхөн торгуулсаар л байх уу

Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Тэрбээр ингэснээр хахууль авсан үйлдэлдээ хоёр дахь удаагаа энэ төрлийн ял сонсож буй юм. Д.Батбаярыг өмнө нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон юм. АТГ-ын мөрдөгчид түүний өрөөнд нэгжлэг хийхдээ шүүгээнээс нь цаасан уутанд хийсэн, хахуулийн 25 сая төгрөгийг нь эд мөрийн баримтаар хураасан билээ. Өмнө нь тэрбээр бусдаас хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаснаар ийнхүү 6.5 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байдаг.

Тэгвэл энэ удаа ч бас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-ын хяналтын прокурорт гаргасны дагуу шүүх хүсэлтийг нь хүлээн авсан аж. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зургаан сая төгрөгөөр торгох ял оноон, тээврийн компанийн захирлаас хахуульд авсан 57.5 сая төгрөгийг нь улсын орлого болгох тогтоол баталжээ. Д.Батбаярын холбогдсон энэ үйлдэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн хэргээс өмнө болсон, ял шийтгүүлснийх нь дараа илэрсэн хэрэг юм. Хээл хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон хүн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, торгох ял сонсож буй нь авлигатай хийх тэмцэлд үр нөлөө үзүүлэх үү гэдгийг хууль тогтоогчид эргэн харахгүй бол цагаан захтнууд өдүүлсэн хахуулийн хэрэгтээ цөөхөн хэдэн төгрөгөөр торгуулаад салдаг гэсэн ойлголт нийгэмд төрж болзошгүй байна.

Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Тэрбээр ингэснээр хахууль авсан үйлдэлдээ хоёр дахь удаагаа энэ төрлийн ял сонсож буй юм. Д.Батбаярыг өмнө нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон юм. АТГ-ын мөрдөгчид түүний өрөөнд нэгжлэг хийхдээ шүүгээнээс нь цаасан уутанд хийсэн, хахуулийн 25 сая төгрөгийг нь эд мөрийн баримтаар хураасан билээ. Өмнө нь тэрбээр бусдаас хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаснаар ийнхүү 6.5 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.