| | USD/MNT 0₮

БНХАУ-ын 800 гаруй иргэнтэй холбоотой хэргийг шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна

Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 740 орчим хятад иргэдийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийн байгууллагынхан саатуулж, зохион байгуулагчдаас бусад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан билээ.

Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаан нэг удаа хойшилсон бөгөөд өчигдөр гэм буруутай эсэхийг нь шүүх хуралдаан эхэлж, өдөржин хуралдаад орой завсарласан байгаа юм.

Тэгвэл уг хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. 

Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 740 орчим хятад иргэдийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийн байгууллагынхан саатуулж, зохион байгуулагчдаас бусад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.