| | USD/MNT 0₮

АТҮТ-ийн үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлжээ

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш  хүртээмжтэй хүргэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газар зарим төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, “Хөсөг трейд” компанийн байранд байрлах АТҮТ-ийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч, аж ахуй эрхлэгч иргэдэд хүндрэл учруулжээ. Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг дэмжихгүй байгаа талаар иргэдээс ирсэн гомдлыг ШӨХТГ-аас шалгаж “Хөсөг трейд” компанийн байранд байрлах АТҮТ-ийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр иргэд, хэрэглэгчид автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авах боломжтой болно гэсэн үг юм. 

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газар зарим төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.