| | USD/MNT 0₮

Б.Баатарсайхан:Төрийн албаны шалгалт чанаржиж, босго нь өндөр болсон

Төрийн албаны шалгалтын эхний шат буюу ерөнхий шалгалт өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд болсон билээ.

Нийт 9000 гаруй иргэн бүртгүүлж, шалгалтад 7616 хүн орсноос 1588 иргэн тэнцсэн байна. Бараг 6000 гаруй иргэн төрийн албаны эхний шатны шалгалтад бүдэрсэнд иргэд гомдолтой байгаагаа илэрхийлэв.

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт орон даяар явагдаж байна. Төрийн албаны шалгалтын талаар ТАЗ-ийн гишүүн Б.Баатарсайхантай ярилцлаа.

Тэрбээр “Төрийн албаны шинэ хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн. Гурван төрлийн шалгалт явагдлаа. Ерөнхий шалгалт сая өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Харин өнөөдөр орон нутгийн хэмжээнд монгол хэл, бичгийн шалгалтыг нийт 852 иргэн орсон. 10 иргэн ирээгүй. Харин 758 иргэн тэнцэж 84 иргэн тэнцээгүй байна. Аймгийн хэмжээнд 90 хувьтай явна.

Шалгалтад унасан иргэд манайд хандах тохиолдол байна. Ер нь бол энэ жилийн хувьд тестын агуулга өөрчлөгдөж шинэчлэгдсэн.

Надад гомдол гаргасан хүмүүс бий. Төрийн албаны шалгалтад түүх, нийгмийн асуулт хийлээ гэх мэт. Энд нэг жишээ хэлэхэд, байгаль хамгаалагчид дээд боловсрол шаардахгүй байгаа. Тэгсэн хэрнээ уулын амын нэр болон морины зүс мэдэхгүй байна. Тэгэхээр гаднаас гарсан жуулчдад Монгол Улсаа тайлбарлаж мэдэхгүй. Энэ удаагийн шалгалтад ирц муу, иргэдийн бэлтгэл сул байлаа.

Гадаадын туршлагаас судлаад үзэхэд түүхтэй холбоотой асуудлыг оруулдаг юм байна. Хоёрдугаарт үндэсний хэлээ сайн мэддэг байх ёстой. Гүнзгий асуулт байхгүй, энгийн ойлгожтой асуулт орсон. Тиймээс түүхээ сайн уншиж судлах ёстой. Шалгалтаас хоцорсон хүн нөхөж өгөх боломжгүй.

Ер нь нэг зүйлийг онцлоод хэлэхэд төрийн албаны шалгалт чанаржиж, босго нь өндөр болж байгаа. Шалгалтын бүтэц өөрчлөгдсөн. Өмнө нь 60 гаруй хуулийн асуулт ирдэг байсан. Энэ удаагийн шинэ хуулиар долоон ур чадварыг хуульчилж өгсөн байгаа. Цаашдаа ч ном дээрээ 100 хувь тест оруулахгүй.

Орон нутаг болон нийслэлд шалгалтанд хэрхэн бэлтгэх үү, бүртгэл яаж явагдах уу, ямар материал бүрдүүлэх үү, цагаа барих гэх мэтэд хангалттай сайн мэдээлэл өгч, манайхаас 21 аймагт сургалтыг сайн зохион байгуулсан.  

Төрийн албаны шалгалт өндөр босготой болж, чанаржиж байна. Төрийн албаа өндөр байлгахын тулд босгоо өндөр болгосон. Түүнээс иргэдийг унагаах босго биш юм. Мэдлэг олгох босгыг өндөр тавъя гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Тиймээс дараагийн удаад шалгалтад орох иргэдийн хувьд сайн бэлтгээрэй. Монголын түүх, нийгэм, эдийн засагтай холбоотой асуултууд орж ирнэ. Төрийн албаны чиглэлээр гарсан бодлого, хууль тогтоомжуудыг уншиж судлах хэрэгтэй шүү.Хууль эрхзүйг сайн уншаарай” гэв.

 

ШУУД ҮЗЭХ:

Төрийн албаны шалгалт өндөр босготой болж, чанаржиж байна. Төрийн албаа өндөр байлгахын тулд босгоо өндөр болгосон. Түүнээс иргэдийг унагаах босго биш юм. Мэдлэг олгох босгыг өндөр тавъя гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.