| | USD/MNT 0₮

НАЙМАН САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

Замын ачаалал, түгжрэл хэрээс хэтэрлээ. Өглөө ажилдаа ирэх гэж бүтэн 4 цаг түгжирч явсаар ирж байна. Орой ажлаа тараад гэртээ харих гэж мөн 4-5 цагийг зам дээр зарцуулж байгаа нь эмгэнэлтэй. Түгжрэлийг бууруулах өчнөөн арга зам байгаа ч нийслэлээс авч хэрэгжүүлэхгүй байна гэж шүүмжилж буй. Гэхдээ сүүлийн үед автомашины торгуулиа төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна. Энэ хэр зөв оновчтой шийдвэр вэ. 

Зөрчил хянан шалгах шийдвэрлэх журмаараа бол автомашин жолоодож яваад зөрчил гаргаж, торгууль тавиулсан бол 15 хоногийн дотор сайн дураараа төлөх үүрэгтэй. Гэтэл манай улсад автомашины торгуулиа төлдөггүй олон мянган жолооч нар замын хөдөлгөөнд оролцсоор байна.

Хамгийн дээд тал нь 200 гаруй удаагийн зөрчилтэй 8 сая төгрөгийн торгуультай жолооч байгаа бол дараагийнх нь 4 сая 200, 3 сая 600 мянган төгрөгний торгуультайгаар замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр жолооч нарыг хуулийн дагуу албадан торгуулийг нь төлүүлэх ёстой.

Заасан хугацаанд торгуулиа төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргах ёстой.  Гэтэл хэн, хэн нь хуулиа мөрдөхгүй байна.  Жолооч ч тэр, хяналт тавих ёстой газар нь ч ажиллаагүй.  Торгуулиа төлөөгүй байхад хэн ч албадан арга хэмжээ авдаггүй болохоор торгуулж буйгаа ч юман чинээ боддоггүй бололтой. Ийм жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, бүр цаашлаад машин жолоодох эрхийг нь хасдаг байх ёстой. 

Хамгийн дээд тал нь 200 гаруй удаагийн зөрчилтэй 8 сая төгрөгийн торгуультай жолооч байгаа бол дараагийнх нь 4 сая 200, 3 сая 600 мянган төгрөгний торгуультайгаар замын хөдөлгөөнд оролцож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.