| | USD/MNT 0₮

Хар машиныг хакерддаг болохыг баримтаар нотоллоо

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Цэрэнбат тэргүүтэй хүмүүс өнөөдөр хар машинныг хакерддаг бүлэг хүмүүс байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр А.Цэрэнбат "Хар хашиныг хакерддаг нь энэ баримтуудаас тодорхой харагдаж байна. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа 2, 3 хүн хакерддаг залуучуудтай холбогдож утсаар ярьж. Бид шүгэл үлээж энэ бүхнийг зарлаж байна. Энэ хурлын дараа маш олон асуудал биднийг чиглэж ирэх байх, гэсэн бид айхгүй.  

Монгол төрд луйварчид биш цэвэр тунгалаг хүмүүс гараасай гэсэндээ бид хар машиныг хакерддаг бүлэг этгээдүүдийн бичлэгийг олж авснаа дэлгэж байгаа юм шүү. Сая тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан. Энэ хүмүүс гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад хар машиныг хакердсан хэргийг олж мэдсэнээс болоод ажлаасаа халагдсан юм биш биз дээ гэж хардаж байна" гэв.

Э.Эрдэнэжамъян "Дөрвөн жилийн өмнө 60 тэрбумын бичлэг гаргахад ингэж асууж байсан. Сүүлдээ намайг олон улсын түвшинд ч хэрэгжээгүй хүний дуу хоолойг зохиомжилсон мэтээр МАН-ынхан намайг гүтгэсэн. Сүүлдээ тэр нь өөрсдийнх нь дуу хоолой болох нь батлагдаж, өөрсдөдөө хариуцлага тооцсон. Хүний дуу хоолойг дууриалгаж хийж технологи одоогоор дэлхий дээр байхгүй байх. Байсан ч бид тэрийг хийж мэдэхгүй, чадахгүй. Тэгэхээр энэ бол бодитой хүмүүсийн бодитой болсон яриа хэлэлцээ. Зарим нь утсаар хийгдсэн байх магадлалтай. Зарим нь жаахан шуугиантай юм байна лээ, янз бүрийн бичлэг байгаа. Бид зах зухаас нь дэлгэлээ. Маш олон бичлэг байгаа байх.

Бид хар машиныг хардаж, шүүмжилж, барин тавин ярьж ирсэн. Тэгвэл баримт нь илэрлээ. Бичлэгт МАН-ын генсекийн нэр гарч байгаа. Бас таван хүний нэр гарсан. Миний олж дуулснаар МАН-ын генсек саналын хуудсыг хэвлэж байгаа компанийн эзэн гэсэн. Хар машиныг МАН-ынхан захиалж, хэвлэлийн хуудсыг нь өөрсдөө хэвлэж байна. Ийм хачин сонгууль гэж юу байх вэ.

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хамгийн том зөрчил энэ биш үү. Ажиглагч нар 2-3 цаг хяналт тавиад гардаг. Цаана нь хэдэн мянган хэвлэлийн хуудсыг яаж хэвлээд, юу болгож байгааг хянах бололцоо алга. Ингэж сонгууль хийх ямар хэрэг байна вэ. Монголд ардчилал байна уу, үгүй юу.  Нэг нам дангаараа орж ялаад байдаг нь сонгууль шударга биш байгаагийнх. Иймд бид ардчиллаа аваръя гэж яриад байгаа юм. Луйвар булхайг эрчээр нь явуулах уу, эргэж харж хариуцлага ярих уу" гэв. 

 

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Цэрэнбат тэргүүтэй хүмүүс өнөөдөр хар машинныг хакерддаг бүлэг хүмүүс байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.