| | USD/MNT 0₮

“СҮҮ” ХК, “ТАЛХ ЧИХЭР” ХК, “АЛТАН ТАРИА” ХХК, “ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ” ХХК-ИУД ЗОРИУДААР ЗОХИМОЛ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭЖЭЭ

 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалтын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
 
Тухайлбал, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн нь холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК-иудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтыг хийлээ.
 
“Алтан тариа” ХХК  гурилын үнийг ангилал төрлөөс хамаарч 1 кг тутмыг 50-100 төгрөгөөр, Талх чихэр” ХК нь 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс хамааран 100-500 хүртэл төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг төрөл тус бүрээс хамааран 100-1000 хүртэл төгрөгөөр,  “Өгөөж-чихэр боов” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК нь Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд:
  • УИХ-аар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолсон улаан буудайг гаалийн татвараас 602,9 сая төгрөг болон НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг, “Өгөөж-чихэр боов” ХХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөг, НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байна. Харин “Сүү” ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн хөнгөлөлт авсан байна. 
  • 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 2-т заасны дагуу “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК-иуд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалаас бусад/-ээс 2020 оны 4 дүгээр сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөгдөж байгаа.
2020 оны 4-өөс 8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээс "Сүү" ХК 660,6 сая төгрөг, “Талх чихэр” ХК 1 тэрбум 22,1 сая төгрөг, “Өгөөж-чихэр боов” ХХК 469,5 сая төгрөг, “Алтан тариа” ХХК 366,4  сая төгрөгөөр тус тус чөлөөлөгдсөн байна.
 
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан “хуулийн этгээд нь гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэсэн үүргээ биелүүлж ажиллаагүй нь тогтоогдсон.
 
“Алтан тариа” ХХК гурилын үнийг ангилал төрлөөс хамаарч 1 кг тутмыг 50-100 төгрөгөөр, Талх чихэр” ХК нь 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс хамааран 100-500 хүртэл төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг төрөл тус бүрээс хамааран 100-1000 хүртэл төгрөгөөр, “Өгөөж-чихэр боов” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК нь Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.