| | USD/MNT 0₮

Жаст группийн захирал асан Ш.Батхүү нарыг зургаа дахь өдрөө үргэлжлүүлэн шүүнэ

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас эхэлж, Баасан гараг дуустал үргэлжлэхдээ гэрчүүдээс мэдүүлэг авах шатанд хүрч, түр завсарласан байгаа юм. 

Энэхүү хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нар буруудаж шүүгдэж байгаа бөгөөд тэднийг бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг гэмт хэрэгт буруутган шүүж байгаа юм.   

Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас эхэлж, Баасан гараг дуустал үргэлжлэхдээ гэрчүүдээс мэдүүлэг авах шатанд хүрч, түр завсарласан байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.