| | USD/MNT 0₮

Ховдын экс дарга нарыг шүүх үеэр хэлэлцүүлгийн үеэр сонсгосон нотлох баримт алга болсон уу

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийг 2017 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Ховд аймгийн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч хэргийг хэлэлцэхгүй удсаны эцэст өнгөрсөн хавар шүүх хурал хийж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Энэ шүүх хурлын үеэр нотлох баримтаар шинжлүүлсэн, шүүхийн албан тушаалтнуудын утасны ярианы бичлэг бүхий флаш диск алга болж, олдохгүй байгаа тухай мэдээлэл ч бий.

Мөн л тус аймгийн шүүхийнхэн Ховд аймгийн Жаргалант сум буюу аймгийн төвийнхөө Засаг дарга Ц.Ганданповронд холбогдох, усалгааны машин авах тендер зарлаад оронд нь хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгжээс 29.8 сая төгрөгөөр бохир соруулдгийг авч, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэргийг шийдэхгүй өдий хүрч байна. Бас тус аймгийн Засаг дарга асан, өдгөө ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр томилогдон харьд суугаа Д.Галсандондогт холбогдох хэргийг шийдэхгүй өдий хүрсэн билээ. Тэрбээр албан тушаалаа ашиглаж, бусдаас хахуульд 8.5 сая төгрөг, жийп автомашин авсан хэрэгт холбогдож, хэргийг нь Ховд аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Энэ мэтээр тоочоод байвал цагаан захтнуудын өдүүлсэн албан тушаалын хэргийг шийдэж чадахгүй он удаан жил болж байгаа баримт бишгүй. Тиймээс авлигын хэргийг шийддэг дагнасан шүүхтэй болъё гэсэн санааг дахин дэвшүүлж байгаа юм.

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийг 2017 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Ховд аймгийн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч хэргийг хэлэлцэхгүй удсаны эцэст өнгөрсөн хавар шүүх хурал хийж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Энэ шүүх хурлын үеэр нотлох баримтаар шинжлүүлсэн, шүүхийн албан тушаалтнуудын утасны ярианы бичлэг бүхий флаш диск алга болж, олдохгүй байгаа тухай мэдээлэл ч бий.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.