| | USD/MNT 0₮

П.Ганхүү халагдаж, Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол"-ыг удирдахаар болжээ

"Эрдэнэс Монгол" ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдаж байсан. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг халж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилохоор болсон хэмээн баталгаатай эх сурвалжууд мэдээллээ. Тус компанийн удирдлагуудыг эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилдог.  

Д.Хаянхярваагийн хувьд энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Түүнийг сайдын тохироо хийгдсэн тул нэр дэвшүүлсэнгүй гэх хардлага байсан ч Засгийн газрын шинэ танхим бүрдсэнээр уг яриа намжсан юм. Тэгвэл ямар нэгэн сайдад биш “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг, стратегийн чухал ач холбогдол бүхий компанийг удирдахаар тохиролцсон байжээ.

Харин одоогийн захирал П.Ганхүү 2018 оноос хойш томилогдон ажиллаж байгаа юм.

"Эрдэнэс Монгол" ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдаж байсан. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг халж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилохоор болсон хэмээн баталгаатай эх сурвалжууд мэдээллээ. Тус компанийн удирдлагуудыг эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилдог.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.