| | USD/MNT 0₮

Малаа хариулж яваад сураггүй болсон 47 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т “Харганы хүүш” гэдэг газарт тус сумын харьяат малчин Б /47 настай, эрэгтэй/ энэ сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 20.20 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 16 хүн, 2 автомашинтайгаар өчигдрийн 10.00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, мөн өдрийн 12.40 цагт гэрээс нь хойд зүгт 10 км-т “Харган хүйс" гэдэг газраас иргэн Б-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т “Харганы хүүш” гэдэг газарт тус сумын харьяат малчин Б /47 настай, эрэгтэй/ энэ сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 20.20 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.