| | USD/MNT 0₮

Таван настай хүүхэд угаартаж нас баржээ

Дахин нэг хүүхэд угаартаж нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 30-ны 20 цаг 41 минутад БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч авч, хэргийн газар очиж шалгажээ. Ингэхэд тус тоотод оршин суух эрэгтэй, 5 настай Б гэгч нь Монгол гэрт угаартсан байдалтай нас барж, эрэгтэй 29 настай Ч гэгч нь ухаангүй, биеийн байдал хүнд НТТТ-ийн 103-аар нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байна. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар тус айл нь монгол гэрт амьдардаг, ердийн галлагаатай, гар хийцийн төмөр пийшин хэрэглэдэг бөгөөд 15 цагийн үед бороо ороход яндангаа сугалан авч, пийшингийн яндан орох хэсгийг хуванцар саваар таглаж, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Дахин нэг хүүхэд угаартаж нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 30-ны 20 цаг 41 минутад БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч авч, хэргийн газар очиж шалгажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.