| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Сүүлийн 2 хоногт 1248 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 343 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянган хүн эдгэрчээ.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт 1248 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 315 болсон, 308 хүн эдгэрсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 295 хүн, гэрийн ажиглалтад 3 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 7 хүн эмчилгээнд байна" гэв.

Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 343 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянган хүн эдгэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.