| | USD/MNT 0₮

Ээждээ хаягдсан нярай амьд байна

Энэ сарын 1-ний өдрийн 14:00-15:00 цагийн үед “Ард” кино театрын орчим байрлалтай Cirkle K сүлжээ дэлгүүрийн 00-ийн хогийн саванд нярай хүүхэд орхин явсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Дэлгүүрийн ажилтнууд хогийн саванд нярай хүүхэд хаягдсан байхыг мэдэж эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр нярайн амь аврагдсан юм. 

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаад хүүхдийн ээж болох 22 настай эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулсан байгаа юм. Нярайг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэж эмчилгээ хийлгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар охины биеийн байдал муу амин үзүүлэлтгүй байгаа ч амьд байгаа талаар эх сурвалж хэллээ. 

Харин нярайн ээж хүүхдээ авах бодолгүй байгаа бөгөөд эргэж очоогүй гэнэ. 

“Ард” кино театрын орчим байрлалтай Cirkle K сүлжээ дэлгүүрийн 00-ийн хогийн саванд нярай хүүхэд орхин явсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.