| | USD/MNT 0₮

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.