| | USD/MNT 0₮

Х.Оргил-Эрдэнэд авлига өгсөн Хятад компанийн захиралд хилийн хориг тавьсан байна

Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг авлигын хэргээр саатуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэрбээр Дарханы замыг барьж байгаа компанийн хятадуудаас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан байдаг. Хахуулаа монгол мөнгөөр биш юаниар авч байгаад баригдсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл түүнд хахууль өгсөн Хятад компани ил болсон Тодруулбал, БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж" компанийн Хятад дарга нь Х.Оргил-Эрдэнэд бэлнээр 20 мянган юань өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан тул тэднийг хамтад нь саатуулж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Улмаар хэргийг шүүхээр шийдвэрлэж, Х.Оргил-Эрдэнийг төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, долоон сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн, "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж" компанийн дарга Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, мөн хилийн хориг тавьсан байна.

Тус компанийн тухайд Дарханы зам дээрээ ажиллаж байгаа бөгөөд зарим ажилчид нь нутаг буцсан бол даргыг нь хилээр гаргаагүй байна.  Дээрх Хятад компани нь Дархан чиглэлийн Зам засварын ажил дээр ажилладаг бөгөөд дороо гурван туслах гүйцэтгэх компанитай гэнэ.

Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн, "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж" компанийн дарга Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, мөн хилийн хориг тавьсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.