| | USD/MNT 0₮

18 настай охин цахим залилан хийж бусдад 16 сая төгрөгийн хохирол учруулжээ

Цахим хуудсыг нь хакердаж, бусдыг залилсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Фэйсбүүк хаяг ашиглан 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 18 настай Б-г саатуулжээ. Тухайн этгээд хуурамч хаяг нээж, олны танил хүмүүсийн нүүр зургийг ашиглан шагналт уралдаан зарлах замаар уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. 

Хохирсон иргэдийн тоо, мөнгөн дүн нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг цагдаагийн алба хаагч онцоллоо. 18 настай охин Б нь бүлэглэн биш, ганцаар залилан үйлддэг байсан нь илэрсэн бөгөөд өөрийн бус, өрөөлийн 4-5 тооны банкны дансыг ашиглаж байсан гэв. Иймээс иргэдийг сошиал орчин дахь шагналт уралдаануудад оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.