| | USD/MNT 0₮

Дахин нэг хүүхэд машинд мөргүүлсэн хэрэг гарчээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд машинд мөргүүлж бэртэх болон амиа алдах зэрэг харамсалтай хэрэг гарсаар байна. Гурав хоногийн өмнө Яармагийн зам дээр тав болон есөн настай хоёр хүүхэд гарцаар гарч яваад мөргүүлж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн түүнчлэн маргааш нь дахин нэг хүүхэд машинд мөргүүлж хүнд бэртэл авсан билээ.

Тэгвэл дөнгөж сая Баянзүрх дүүрэгт Жуков худалдааны төвийн хойд зам дээр дөрвөн настай хүүхэд машин зам руу гүйж орж ирээд мөргүүлсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар нэгэн эмэгтэй цахим хуудсанд "Жуков худалдааны төвийн хойд замаас ийм хүүхэд /цэнхэр подволктой/ ганцаараа гүйж яваад энэ машинд дайруулчихлаа. Ойр хавьд нь цэцэрлэг байдаг бололтой. Таньж мэддэг хүн байвал энэ машинд хүүхэд чинь мөргүүлсэн шүү. Бас цэцэрлэгт нь арга хэмжээ аваарай. Хоёр хүүхэдтэйгээ яарч явсан болохоор яаж ч чадсангүй. Хүүхэд бүр юу юугүй хойд замаас нь гарч ирээд замруу гүйчихсэн" гэж бичжээ. 

Баянзүрх дүүрэгт Жуков худалдааны төвийн хойд зам дээр дөрвөн настай хүүхэд машин зам руу гүйж орж ирээд мөргүүлсэн харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.