| | USD/MNT 0₮

Х.Бат-Ялалтад оногдуулсан торгуулийн шийдвэрийг хүчингүй болгов

Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Х.Бат-Ялалтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноогоод байсныг хүчингүй болгожээ.

Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.