| | USD/MNT 0₮

Бүсгүйчүүдийн краш Э.Дашнямаас шатахуун авах гэсэн машинууд оочер үүсгэжээ

“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч, олон бүсгүйчүүдийн краш Э.Дашням шатахуун түгээгч хийж явна. Түүний зургийг харсан жолооч нар шатахуун авахаар Тасганы овооны Шунхлай ШТС-дээр оочер дараалал үүсгэсэн сурагтай шүү. 

Энэ талаараа дууч залуу "Тасганы овооны Шунхлайд ажиллаж байхад хүмүүс намайг мөн үү, биш үү гээд асуусаан. Эргэлзсэн хүмүүс ийм зурагтай пост оруулсан байна лээ. Хүмүүстэй шууд харилцаж ажиллах бэрхшээл үүсдэг л юм байна.

Түгээгчээс бензин авч байснаас өөрөө түгээгчээр ажиллаж үзсэнгүй ээ. Ямар машин унасанаас хүмүүсийн харилцаа шалтгаалдаггүй юм байна. Дээрэнгүй харьцах ч хүмүүс байна, талархан харьцах ч хүмүүс байна. Хэсэгхэн хугацаанд бие биенээ хүндэтгэхэд л бидний дунд сайхан харилцаа үүсэх жишээний. Яахав ээ, хичээж л явна даа гэв.

“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч, олон бүсгүйчүүдийн краш Э.Дашням шатахуун түгээгч хийж явна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.