| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:С.Чулуун сайд тийм айхтар бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ

УИХ-ын чуулган Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэ хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлж байгаа бол салбарын сайд С.Чулуун хариулт хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнгөрсөн онд өргөн барьсан хууль байна. Кинондоо дэмжлэг үзүүлэхүү киноныхоо хөгжилд саад учруулах уу гэдэгт эргэлзээ байна.

Соёлын яам кино үйлдвэрлэх бүх зөвшөөрлийг өгнө гэжээ. С.Чулуун сайд тийм айхтар бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ. Драм хийнэ, триллер хийнэ, адал явдал хийнэ. Кино үйлдвэр зөвшөөрөл өгч байж хөгждөг салбар биш. Кино урлаг өөрөө чөлөөт байж хөгжинө. Энэ хуульд Монгол Улсад Соёлын яамны зөвшөөрөлгүй зураг авалт хийхийг хориглоно.

Зөвшөөрөлгүй зураг авалт хийвэл зөвшөөрлийг нь цуцална. Зураг авалт хийх юм бол нэг сая, хуулийн этгээдийг 5 сая торгоно гэж заасан байна. Алдагдалтай кино хийвэл та хариуцлага хүлээх үү. Ашигтай ажиллавал та ашиг хүртэх үү. Киноны салбар бодлогоор хөгжиж чадах юмуу. Киноны салбарт төр оролцоод байгаа юмуу, өөрсдөө хөгжүүлэх гээд байгаа юмуу.

Одоо төр оролцох гээд байгаа юм байна л даа. Бодлогын түвшины киногоо дэмжих асуудлаа оролцуулъя. Бусдад нь та оролцож яах гээд байгаа юм. Өөрсдийнхөө мөнчгөрөөрөө хийж байгаа кинонд оролцмооргүй байна" гэлээ.

Соёлын яамны сайд С.Чулуун "Та хуулийн заалтаа буруу уншсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн зураг авалт хийхэд зөвшөөрөл авна. Монгол Улсын иргэнийг хязгаарласан зүйл байхгүй. Монгол иргэн кино хийхэд надаас болон яамнаас зөвшөөрөл авахгүй. Зөвхөн гадаадын иргэн гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв. 

Чуулган үргэлжилж байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн зураг авалт хийхэд зөвшөөрөл авна. Монгол Улсын иргэнийг хязгаарласан зүйл байхгүй. Монгол иргэн кино хийхэд надаас болон яамнаас зөвшөөрөл авахгүй. Зөвхөн гадаадын иргэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.