| | USD/MNT 0₮

Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана. 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.