| | USD/MNT 0₮

Б.Баярсайхан:Завхан аймгийн эмэгтэйчүүд туфли өмсөөд аятайхан алхах гудамж аймгийн төвд нэг ч байхгүй

УИХ-д Завхан аймгаас нэр дэвшиж сонгогдсон Б.Баярсайхан хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатартай нутагтаа очиж ажиллажээ. Энэ үеэрээ аймагт тулгамдаж байгаа зарим асуудлыг хэлэлцэхийн хажуугаар хамгийн их санаа зовоож байгаа нэг асуудал нь зам байна гэдгийг тэрбээр УИХ-ын даргад учирлаж онцложээ.

Тэрбээр "Том том алдартай төсөл яваад л байна. Хэдэн зам явсан байгаа болохоос Завхан аймгийн эмэгтэйчүүд туфле өмсөөд аятайхан алхах гудамж аймгийн төвд нэг ч байхгүй. Улиастай зах дээр таныг урьж байна. Суманд ч тийм орчин байхгүй. Өвөл зунгүй тоос шороо боссон том том чулуун дунд Улиастайчууд таварцаглаж байна" гэж зовлонгоо ярьжээ. 

 

Завхан аймгийн эмэгтэйчүүд туфли өмсөөд аятайхан алхах гудамж аймгийн төвд нэг ч байхгүй.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.