| | USD/MNT 0₮

Г.Загдааг шүүх хурал эхэлж байна

 
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна. 
 
Тодруулбал,  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн  авсан.
 
Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08 буюу өнөөдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн байгаа юм. Ингээд шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ. 
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.