| | USD/MNT 0₮

Сайжруулсан түлшийг 586 цэгээр түгээнэ

Одоогоор сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж, талбай дээрх үлдэгдэл 3948 тонн түлш байгаа бол энэ долоо хоногт сайжруулсан түлш борлуулах цэгийг 586-д хүргэнэ . Энэ сарын 4-ний байдлаар Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээж, 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэгт хүргэжээ.  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, "Тавантолгой түлш" компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн байна. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Орон нутгаас иргэд, оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотой угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарсан” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараахад хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд өөрсдөө угаарын хий мэдрэгчээ авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд хяналт тавина” хэмээв.

Одоогоор сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж, талбай дээрх үлдэгдэл 3948 тонн түлш байгаа бол энэ долоо хоногт сайжруулсан түлш борлуулах цэгийг 586-д хүргэнэ . Энэ сарын 4-ний байдлаар Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээж, 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэгт хүргэжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, "Тавантолгой түлш" компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн байна. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.