| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан байж болзошгүй 11 хүнийг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлэн шалгуулж байгаа билээ. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг тус хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат мэдээлэл өгөхдөө "Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин өөр эх сурвалжийн хэлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ дээр гүйцэтгэх ажиллагнаа явуулсан байж болзошгүй ТЕГ-ын 11 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хэргийг нууцын зэрэглэлд оруулан шалгаж байгаа юм байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлэн шалгуулж байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.