| | USD/MNT 0₮

Д.Хүрэлбаатар:Хэнтий аймагт Чингисийн онгоныг хуурамчаар бүтээж, ашиг хонжоо олох гээд байна

“Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Чингис хааны онгоныг эрж хайж байна. Ерөнхийлөгчид хайхыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хүн амьтан мэдэх ёсгүй.

Өнгөрсөн хавар Чингис хааны онгон руу их ойртсон байсан учраас ЦЕГ-т хамгаалах хүсэлт тавьсан. Огт оролдож болохгүй учраас хуулбараар нь дэлхий нийт болон Монголчуудад үзүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ санаагаа М.Энхболд болон БХБ-ын сайд Б.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж зураг төслийг нь гаргаж өгсөн. Зураг төслөөр нь ашиг олъё. Олсон орлогоо ард иргэдэд хувьцаа маягаар тарааж өгье гэсэн саналыг хэлсэн ч хариу өгөөгүй. Гэтэл энэ нөхдүүд хуурамчаар бүтээгээд, өөрсдийнхөө болон эрх ашигт нийцүүлж, олсон ашгийг зарцуулахаар улайрч байна. Засгийн газраас Чингис хааны онгоныг хуурамчаар Хэнтий аймагт байгуулахаар төсөв мөнгө гаргаж байна.

Чингис хааны онгон ганцхан ширхэг байгаа. Гэтэл түүнийг ил далд байдлаар хуурамчаар хийх хэрэг юу байгаа юм бэ. Бүх баримт материал, онгоныг хамгаалдаг хамгаалагч нартай нь хамтарч ажиллаж болдоггүй юмуу.

Тэгсэн мөртлөө Хэнтий аймагт аялал жуучлалын бүс байгуулан Чингис хааны онгоныг бүтээнэ гэж ярьж байна. Тус аймагт байрлах онгоны эргэн тойронд ямар нэгэн бүтээн байгуулалт хийж болохгүй учир нь ариун дагшин газар учраас дуу чимээ гаргаж болохгүй. Чингис хааны онгон хаана байна гэж надаас байцааж, дарамталдаг хүмүүс бий. Хуурамчаар хийвэл асуудал үүснэ.

Надад бол цуглуулсан материал байгаа. Хэвлэлийн бага хурлаар зарлах боломжгүй. Чингисийн онгон бол ард түмний өмч гэтэл нэг нам, засаг өөрийн юм шиг дураараа бүтээн байгуулалт хийж болохгүй. Ард түмний санаа бодол, Чингисийн онгоны судалдаг хүмүүсийн санаа бодлыг асуух хэрэгтэй" гэв.

ШУУД ҮЗЭХ:

 

“Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.