| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН МОНГОЛД


Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээнд хүч сорих шилдэг оролцогчийг шалгаруулах "МОНГОЛ УР ЧАДВАР-2020" мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний эхний шатны шалгаруулалтад 32 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 80 гаруй оролцогч ирж 7 мэргэжлээр ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор бүртгэгдээд байна. Үүнд модон эдлэлийн мужаан 9, сантехникч 10, цахилгаанчин 14, өрөг угсрагч 5 гагнуурчин 17, токарьчин 9, тогооч 17 оролцогч ур чадвараа сорих гэж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээний шилдэг оролцогчийг шалгаруулах “МОНГОЛ УР ЧАДВАР-2020” ТОГООЧ мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний удирдамжийг танд толилуулж байна. “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын тоог нэг мэргэжлээр 20 оролцогчоор хязгаарлаж байгаа. Иймд зохион байгуулагчид эхний бүртгүүлсэн 20 оролцогчоор тасалбар болгохоор шийдвэрлэсэн байна.


Түвшин тогтоох үнэлгээг 2020 оны 10-р сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Барилгын ПК, Техник Технологийн ПК, Налайх дүүрэг дэх МСҮТ, Мастер тогоочдын холбоо, Өмнөговь аймаг дахь ПК-ийн чадамжийн төвүүдэд зохион байгуулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.