| | USD/MNT 0₮

НПГ: УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр зарим олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адьяасүрэн гишүүнтэй холбоотой хэргийн талаар прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. 

Тодруулбал, Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдсан байгаа.

Улмаар  хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлээд байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх том хамгаалалттайгаар хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрс тээврийн зөвшөөрөлтэй холбоотойгоор АТҮТ-ийн гурван ч албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг нэрлэсэн байдаг бөгөөд эдгээр компаний дөрөв нь 2020 оны хоёрдугаар улиралд Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн С зөвшөөрөл авсан байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гишүүн А.Адьяасүрэнгийн 20 хувийг нь эзэмшдэг “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэгдэх ба эдгээр хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр УИХ-ын сонгуульд оролцож, намдаа хандив өгсөн гэх мэдээлэл ч гараад байна.   

Дашрамд дуулгахад, А.Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, жилийн 800 сая төгрөгийн орлого 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 

УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адьяасүрэн гишүүнтэй холбоотой хэргийн талаар прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.