| | USD/MNT 0₮

Эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Сайханбилэгийг шилжүүлж авахаар холбогдох байгууллагад нь ханджээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нартай хамт АТГ-аас шалгаад удаж буй. 

Тэдэнд үүсгэсэн хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Ч.Сайханбилэгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж энэ хүсэлтээ шүүхэд гарган улмаар АТГ-д мэдүүлээд явсан.  Харин Ч.Сайханбилэгийн ирэх хугацаа хоёр удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн юм. 

Тэгвэл өнөөдөр НПГ-аас хийсэн мэдээлэлд "Мөрдөн байцаах ажиллагааг мөрдөгчид явуулж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг Монголд шилжүүлэн авах талаар холбогдох байгууллагад нь хандсан" гэв. 

Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нартай хамт АТГ-аас шалгаад удаж буй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.