| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нэг хүнд халдвар илэрч, нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас аравдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай, нэг тээврийн жолоочоос халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан нийт 315 тохиолдол бүртгэгдсэнээс 308 нь 98 хувьтай эдгэрсэн. Мөн 57 настай нэг эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ. Энэ хүн есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна" гэлээ. 

ОХУ-аас аравдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай, нэг тээврийн жолоочоос халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.