| | USD/MNT 0₮

Саруул хотхоны 10 давхраас хүн унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Саруул" хэмээх хотхонд байсхийгээд ноцтой хэрэг гардаг болов.

Өмнө нь төрсөн эгчийгээ өс хонзонгийн сэдлээр амийг нь хохироосон хэрэг гарч байсан бол сарын өмнө төрсөн ээжийнхээ амийг хохироож, өөрийнхөө амийг хорлосон хэрэг бүртгэгдсэн. Мөн газ дэлбэрч нэг хүн түлэгдэж, олон айлын тагт шатсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрсөн амралтын өдөр тус хотхоны 10 давхраас 31 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус хотхоны 118 дугаар байрны 10 давхраас 31 настай эмэгэй Г гэгч унаж амиа алдсан байна.  Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тухайн эмэгтэй амиа хорлосон уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж  байна.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тухайн эмэгтэйг гэр бүлийн маргаанаас үүдэж өндрөөс унаж амиа хорлосон гэх мэдээлэл байна. 

"Саруул" хотхоны 10 давхраас дахин нэг хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.