| | USD/MNT 0₮

Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхөд эрт байна гэв

Нийслэлийн прокурорын газраас олны анхааралд байгаа хавтаст хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэргийн талаар тодруулахад НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа. Тодорхой шийдэл гараагүй учир үйлдэл, зүйлчлэлийн талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэлээ. 

Хэргийг сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байгаа юм.

 

 

НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа. Тодорхой шийдэл гараагүй учир үйлдэл, зүйлчлэлийн талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.