| | USD/MNT 0₮

Ц.Насанбат:УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүдийг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газраас  2020 оны гуравдугаар улирлын байдлаар хянаж шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газраас 2020 оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 570 хэрэгт хяналт тавьсан. Эдгээрээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өнгөрсөн гурван сард нийслэлийн прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар “Жаст” группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд, нийслэлийн прокурорын газраас прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн. Улсын яллагчаар шүүх хуралдаан оролцож байна.

Мөн УИХ-ын гишүүдтэй холбоотой шалгаж байгаа хэргүүд байгаа. Мөн цахим хэрэгсэл ашиглаж, бүлэглэн мөнгө угаасан БНХАУ-ын 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн, энэ хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа.

Ховд аймгийн Цэцэг суманд хууль бусаар ашигт малтмал ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, хахууль өгсөн авсан үйлдэлтэй Баатархүү нарын 30 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал товлогдсон.

ЭМЯ-ны ТЗУГ-ын тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглан, хясан боогдуулах замаар иргэн ААН, хуулийн этгээдийг хахууль авсан 26 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн” хэмээн мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар “Жаст” группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.