| | USD/MNT 0₮

Гүр дууны өв тээгч Х.Сансалмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жил салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан хүмүүст өчигдөр Төрийн дээд одон медаль гардуулсан билээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтнээр гурван хүн шагнасны нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, ахмад настан Х.Сансалмаа байлаа.

Түүний хувьд Гүр дууны өв тээгч, идэр залуу хорьхон насандаа Монгол Улсаа төлөөлж олон улсын урлагийн их наадамд оролцож байсан. Мөн Ардчилсан хувьсгалын партизан бүсгүй бөгөөд байт сур, ширээний теннис, шатрын спортын мастер ажээ. 

 
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, ахмад настан Х.Сансалмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.