| | USD/MNT 0₮

Ш.Батхүүд холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн шүүх хурал оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж, зургаан шүүгдэгчид яллах дүгнэлтийг  танилцуулснаар өндөрлөжээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцсэнээс хойш хоёр удаа хойшилж өчигдөр хэлэлцэж эхлээд байна.

Хэргийн тухайд тодруулбал, “Жаст групп”-ын захирал асан Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан  Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Түүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

 

“Жаст групп”-ын захирал асан Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.