| | USD/MNT 0₮

Хятадад хандивлах 30 мянган хониноос 16 мянгыг нь илгээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ.  Тэд 14 мянгыг Дорноговиос, харин үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.

Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсний дагуу өнөөдөр 16 мянган хонийг БНХАУ-руу илгээжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.