| | USD/MNT 0₮

Д.Лхагвадорж: Төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугам задарч Туул гол руу цутгасан

Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр мод, устай холбоотой ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийлээ. Уг дүгнэлтээр одоогоор 10 га газар бохирдоод байгаа бөгөөд тус бохирдлоос болж Туул голын 40 ширхэг мод үхсэн. Шаардлага тавихад тэдгээр моддыг тайрч устгаад байгаа. Биохимийн бохирдол нь 27 хувиар ихэссэн. Химийн хорт бодис 6,6 хувь, азотын хийн хор хоёр дахин ихэссэн гэж гарчээ.

Энэ талаар Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Лхагвадорж хэлэхдээ "БОАЖЯ, СХД-ийн Засаг даргад тухайн асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа хүсэхэд өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Сайдад хандсанаар НМХЕГ-аас өчигдөр нуурт шалгалт явуулж, энэ сарын 16-нд бохир нуурыг цэвэрлэж өгөх нааштай хариуг өгөөд байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугам задарч Туул гол руу бохир ус нь цутгасан. Ингэснээр Төв аймгийн хоёр сум руу хорт бодистой ус урсаж, тус голоос ундаалж байгаа мал амьтан хордох аюул нүүрлээд байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байна. Иймд энэ асуудал дээр анхаарал хандуулж, эрчимтэй хандахыг холбогдох албаныхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүсэж байгаа юм" гэлээ. 

Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр мод, устай холбоотой ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийлээ. Уг дүгнэлтээр одоогоор 10 га газар бохирдоод байгаа бөгөөд тус бохирдлоос болж Туул голын 40 ширхэг мод үхсэн. Шаардлага тавихад тэдгээр моддыг тайрч устгаад байгаа. Биохимийн бохирдол нь 27 хувиар ихэссэн. Химийн хорт бодис 6,6 хувь, азотын хийн хор хоёр дахин ихэссэн гэж гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.