| | USD/MNT 0₮

Д.Ганбат:МАН ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат "Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол нэг намын тогтолцоотой, сонгууль хэлбэр төдий болдог зүйл рүү орох вий гэсэн болгоомжлол байна. Дархан-Уул аймгийн АН-аас УИХ дахь бүлэгт  гомдол гаргасан байна. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна.

УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна. Сүүлийн хэдэн жил МАН ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна" гэлээ. 

Дархан-Уул аймгийн АН-ын  дарга Г.Гантулга "Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна" хэмээв. 

Мөн Чингэлтэй дүүрэг, Дорнод аймаг, Дархан-Уул аймагт АН-ыг бүртгэхээс, намын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх улс төрийн шийдвэрүүд гаргаж байгаа нь МАН улстөржиж, ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж АН-ынхан үзэж байна.

 

 

Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.