| | USD/MNT 0₮

Явган хүний гарцаар гарч байсан 5-9 настай хоёр хүүхдийг мөргөж, нэгнийх нь амь насыг хохироожээ

Явган хүний гарцаар гарч байсан 5-9 настай хоёр хүүхдийг мөргөж, нэгнийх нь амь насыг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон байна.

Иймд иргэд, жолооч нарыг явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг болон эцэг эхчүүдийг 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган хүний гарцаар гарч байсан 5-9 настай хоёр хүүхдийг мөргөж, нэгнийх нь амь насыг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.