| | USD/MNT 0₮

Ч.ХҮРЭЛБААТАР САЙД АХЫГАА, Д.ОЮУНХОРОЛ НӨХРИЙГӨӨ КОНСУЛ БОЛГОВ

Засгийн газрын өнөөдрийн хаалттай хуралдаанаар Хонконг болон Тува улсад суух Ерөнхий Консулыг томилсон байна.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий Консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий Консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Консулаар томилогдож буй Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан бол Г.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Консулаар томилогдож байна.

 

Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий Консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий Консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.