| | USD/MNT 0₮

"Энэ хүүхнүүд үү" киноны Дулмаагийн дүрээр мөнхөрсөн жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ

"Энэ хүүхнүүд үү" кинонд Дулмаагийн дүрээр монголчуудын сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Н.Мягмар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Жүжигчин Н.Мягмар 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрэлцэж явсан уран бүтээлчдийн нэг. Тухайлбал, Дугарсанжаа, С.Гэндэн нарын  “Ялалтын жигүүр”-ийн Хандын дүр, Н.Дугарсанжаагийн “Уулзалт” жүжгийн Алтай, Ч.Бямбажавын “Хүний санаа өөр болжээ” бүтээлийн эрвээхэй, Д.Батбаярын “Гэгээ”  жүжгийн Жавзан гээд 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээсэн нь тухайн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

Тэрбээр 1980 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байжээ.

"Энэ хүүхнүүд үү" кинонд Дулмаагийн дүрээр монголчуудын сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Н.Мягмар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.