| | USD/MNT 0₮

Засаг дарга асан Г.Батжаргал уул уурхайн компаниас хахууль авсан хэргээр шалгуулж байна

Өнгөрсөн зургадугаар сард Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд намынхан нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын ээлжит бус хуралдаанаар Засаг дарга Г.Батжаргалд хариуцлага тооцсон байна.

Түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан хэмээн буруутгаж, албан ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна. Одоогоор авлига албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулж байгаа аж. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар уул уурхайн компаниас 100 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээрээ хуулийн байгууллагынханд баригдсан. Хахуулийн мөнгөө “компаниас зээлсэн” гэх тайлбарыг өгчээ.

Харин түүний албыг АИТХ-ын тэргүүлэгч, Д.Мөнхсайхан хүлээн авсан. Ингэснээр шинэ Засаг дарга Д.Мөнхсайхан орон нутгийн сонгуульд аймгаа удирдаж оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа бололтой.

Дашрамд дуулгахад шинэ Засаг дарга Долгорсүрэнгийн Мөнхсайхан нь Баянхонгор аймгийн МАН-д олон жил зүтгэсэн нэгэн юм. Д.Мөнхсайхан нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга болсрны дараахан Монгол Улсын Төрийн мэдлийн стратегийн орд газруудыг удирддаг "Эрдэнэс Монгол" ХК-ийн санхүүгийн газрын даргаар томилогдон албан тушаалын бялуунаас өмсөж амжсан нэгэн юм. Орон нутгийн зам засварын ажлын тендерийг авдаг "Их Богд зам" ХХК-ийн эзэн ажээ.

 

 

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар уул уурхайн компаниас 100 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээрээ хуулийн байгууллагынханд баригдсан. Хахуулийн мөнгөө “компаниас зээлсэн” гэх тайлбарыг өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.