| | USD/MNT 0₮

Өнөөдөр Улаанбаатар хотод ЦАС ОРОХГҮЙ

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн  хойд хэсгээр  2-7 градус, бусад нутгаар 6-11 градус  хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 9-11 градус хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.