| | USD/MNT 0₮

Дуучин Т.Батсайхан гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ

Говь цэнхэр нутгаа голт зүрхнээсээ магтан дуулдаг Өмнөговь аймгийн харьяат, дуучин Т.Батсайхан өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 

Түүний хувьд дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарч "Ханьсахын жаргал", "Зүрхэнд буйлдаг говь", "Бодолд өнжсөн хайр" зэрэг олон дуутай. Харин сүүлийн үед урлагаасаа түр хөндийрч, хувийн бизнес эрхэлж яваа сурагтай. Ийнхүү урлагийн салбарт өөрийн гэсэн нэрийн хуудас болсон олон дуутай түүнийг өнөөдөр төр үнэлэв. 

Харин уран бүтээлч найзууд нь шинэхэн гавьяатаа хүлээн авч, баяр хүргэж, амжилт ерөөжээ.

Говь цэнхэр нутгаа голт зүрхнээсээ магтан дуулдаг дуучин Т.Батсайхан өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.