| | USD/MNT 0₮

Ард түмний сэтгэлд Батмөнх даян хааны дүрээр мөнхөрсөн Ж.Сүххуяг гавьяат таалал төгсчээ

Ард түмний сэтгэлд Батмөнх даян хаан, Чилүгэний дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгссөн харамсалтай мэдээ байна.

Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард артерын судасны бөглөрөл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж, яаралтай хагалгаанд орохоор болсон билээ. Мөн сахарын өвчтэй байжээ. Яаралтай хагалгаанд орохын тулд 30 сая төгрөг шаардлагатай хэмээн ард түмнээсээ тусламж гуйж байсан удаатай.

Тэрээр 1987 онд "Хайрыг хайрла" жүжигт тоглож байхад тайз нурсны улмаас биедээ хүнд гэмтэл авч байсан талаараа ярьж байсан удаатай. 

Ийнхүү Монгол түмний хайртай жүжигчин Ж.Сүххуяг таалал төгссөнд найз нөхөд болон урлагийнхан эмгэнэл илэрхийлж байна. 

Ард түмний сэтгэлд Батмөнх даян хаан, Чилүгэний дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгссөн харамсалтай мэдээ байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.