| | USD/MNT 0₮

Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Ө.Бат-Орших нар сэргээш илэрснээ хүлээн зөвшөөрсөн гэв

Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнөө жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа. 

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Өнөө жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-руу илгээсэн байсан. Лабораторын хариу есдүгээр сарын 8-нд ирүүлсэн.

Уг албан бичигт дурдсанаар Улсын харцага Ө.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн. 

Улмаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан P.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээнүүдийг хүлээн зөвшөөрсөн. Харин Улсын харцага Б.Бат-Орших албан бичгээр зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Ингэснээр Б сорьцыг хийлгэх шаардлагагүй болж байгаа юм" гэлээ. 

 

Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнөө жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.