| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нурсултанаас ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн бол ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 294 хүн байна.

Гэрийн ажиглалтад гурван хүн, эдгэрээд дараагийн сувилалд шилжсэн арван хүн бий. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд таван хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд нийт 1823 шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн" гэв.

Өчигдөр буюу аравдугаар сарын 4-ны Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний шинжилгээ хийхэд ийнхүү нэг хүнээс илэрсэн байна. 

Харин бусад тусгай үүргийн нислэг болон Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илрээгүй байна. 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд нийт 1823 шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.