| | USD/MNT 0₮

Хүчингийн хэрэг үйлдсэн гэх Г.Загдаад холбогдох шүүх хурал нөгөөдөр болно

"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан байна.

Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэжээ.

Хэргийн тухайд тодруулбал, иргэн Г.Загдаа нь Халиунаа болон Энхмаа гэх хоёр эмэгтэйг удаа дараа хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон байгаа юм. Хохирогч Б.Халиуны өмгөөлөгчийн хэлж буйгаар "Прокурорын байгууллагаас Г.Загдааг хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон. Тиймээс шүүх хурлаар хорих ялаар шийтгэх байх" гэлээ.

Шүүгдэгч Г.Загдаагийн хувьд батлан даалтад байгаа юм байна. 

"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.